Vimarsana.com

Ноолуур кг нь 103-115 мянган төгрөг байна

• Source: montsame.mn
2021-07-08 06:01:41 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчны лавлах-109 мэдээллийн төвөөс нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" зах дахь амьд малын үнэ ханшийг мэдээллээ. Энд: эр ямаа 80-100 мянган төгрөг, эм ямаа 100-150 мянган төгрөг, эм хонь 180 мянга, Эр үхэр 700 мянгаас 1.8 сая төгрөг, адуу 600 мянгаас 1.3 сая төгрөг, тэмээ 1-1.2 сая төгрөгийн ханштай байна. Ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, ноолуур кг нь 103-115 мянган төгрөг, нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг, самнасан хөөвөр 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна.  Харин нийслэлийн хүнсний "Хүчит шонхор" захад энэ сарын 7-ны байдлаар: ямааны мах (малчдаас авах бөөний үнэ) кг нь 6500-7300 төгрөг, жижиглэнгийн үнээр 10.500-11.000 төгрөг, хонины мах кг нь 8000-9000 төгрөг, жижиглэнгээр 10.500-11.500 төгрөг, үхрийн мах бөөний үнээр кг нь 8000-12.000 төгрөг, жижиглэнгээр 13.000-14.000 төгрөг, адууны мах бөөний үнээр кг нь 6000-8000 төгрөг, жижиглэнгээр кг нь 10.000-11.500 төгрөгийн үнэтэй худалдаж байна.