Vimarsana.com

ОУОХ медаль хүртсэн тамирчдыг зургаа авхуулахдаа амны хаалтаа түр тайлахыг зөвшөөрчээ

• Source: montsame.mn
2021-07-26 08:51:52 ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн Олимпын медаль хүртсэн тамирчдыг гэрэл зургаа авхуулахаар шагналын тавцан дээр зай барин зогсож байхдаа амны хаалтаа 30 хүртэлх секундын хугацаагаар тайлахыг зөвшөөрчээ. “Токио-2020” наадмын оролцогчдод зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагад тамирчид шагнал гардуулах ёслолын үеэр амны хаалт зүүх ёстой хэмээн тусгасан байсан юм. Ийнхүү ОУОХ-ноос гаргасан шинэ шийдвэрийн дагуу ням гарагт Олимпын медаль хүртсэн тамирчид ёслолын үйл ажиллагааны үеэр амны хаалтаа түр тайлан зургаа авхуулсан байна.