БНСУ-д "Дельта" хувилбар давамгайлан тархах болоод байна
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19”-ийн хурдан халдварладаг “Дельта” хувилбар давамгайлан тархах болоод буй нь эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг коронавирусний тархалтыг сааруулахад улам хүндрэлтай болгож байна гэж холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлжээ.