БНХАУ-ын тамирчид медалийн чансаагаараа тэргүүлж эхэллээ
2021-07-30 15:37:41 ВАШИНГТОН. /ABC/. Японы нийслэл Токио хотноо энэ сарын 23-наас албан ёсоор эхэлсэн “Токио-2020” Олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Олимпыг зохион байгуулагч орон медалийн чансааны тэргүүн эгнээгээ хадгалж байсан боловч БНХАУ-ын баг тамирчид пүрэв гаргаас жагсаалтын нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Тодруулбал, БНХАУ-ын баг 16 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэнээр наадмыг хошуучилж байгаа бол зохион байгуулагч Япон улс 15 алт, 4 мөнгө, 7 хүрэл медальтайгаар удаалж байна. Эдгээр улсын араас АНУ, ОХУ-ын Олимпын хороо, Австрали, Их Британи, БНСУ, Нидерланд, Франц, Герман эхний 10 байрт жагсаж байна. Манай улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын 44 дүгээрт бичигдэж байна. Ийнхүү Токиогийн Олимпоос пүрэв гарагт эх орондоо алтан медаль авчирсан 17 тамирчныг танилцуулъя. Уран сайхны гимнастик Жүдо Эрэгтэйчүүдийн -100 кг: Японы тамирчин Аарон Вольф Сэлүүрт завь Эрэгтэйчүүдийн хосын хөнгөн жингийн төрөлд: Ирланд Эмэгтэйчүүдийн хосын төрөлд: Шинэ Зеланд Эрэгтэйчүүдийн хосын төрөлд: Хорват Усан сэлэлт Эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд: АНУ-ын тамирчин Бобби Финке Эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд: Австралийн тамирчин Изаак Стаблти-Кук Эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд: БНХАУ-ын тамирчин Жан Юфэй Эмэгтэйчүүдийн 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд: БНХАУ Буудлага Эрэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд: Чехийн тамирчин Иржи Липтак Каноэ завь Ширээний теннис