Vimarsana.com

Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг E-mongolia.mn-ээс авах боломжтой

• Source: montsame.mn
2021-07-30 14:23:02 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдгийн арвыг нь E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia.mn-ээс НБОГ-ын дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд: -Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах -Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргах -Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл -Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах -Ус ашиглуулах зөвшөөрөл, гэрээ байгуулах -Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлах -Түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан батлах -Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл ашиглалтын ажлын төлөвлөгөө, тайлан батлах -Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох -Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээ багтаж байна.