Нууруудын хөвөөнөөс 68 тн хог ачжээ
Увс /МОНЦАМЭ/. Увс, Хяргас, Үүрэг нуурын хөвөөнөөс 68 тн хог ачиж зайлуулсан байна. Энэхүү хог хаягдал нь өнгөрсөн 7-р сарын 10-18-ны хооронд буюу наймхан хоногийн хугацаанд цугларсан хог хаягдал аж.