"Хөвсгөл хүнс", "Баянтээг"-ийн ханш хамгийн өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 33 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 352.3 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.