Цэнгэл суманд сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд байрлалтай “Ховд голын гүүр” гэдэг газар иргэн 25 настай, эрэгтэй А энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчимд загасанд яваад сураггүй болжээ.