Зэрэг сумын нутагт үерийн усанд боогдсон хүн, малыг аварч байна
Ховд /МОНЦАМЭ/. Усархаг бороо орсны улмаас одоогоор Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн нутаг “Бөөргийн ам” гэх газарт таван малчин өрхийн 26 иргэн, 5000 гаруй мал үерийн усанд боогдсон байна.