Туршилтын судалгааны ажилтнуудыг бэлтгэв
Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Oлон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран богино хугацааны Шилжилт хөдөлгөөний судалгаа хийх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав.