196 сорьцын шинжилгээнээс 60 тохиолдол батлагдлаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 196 сорьцын шинжилгээнээс 60 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 25 нь аймгийн төв Сүхбаатар суманд батлагдаж, 1044 боллоо. Бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Рашаант, Сайхан, Хүдэр, Цагааннуур сумдад байна.