Германы Канцлерын хувиар ОХУ-д хийсэн А.Меркелийн сүүлчийн айлчлал хэрхэн өндөрлөв
МОСКВА. /TASS/. Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр Кремльд хэлэлцээ хийжээ. Гурван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна.