Э.Содонтогос: Бид усны хомсдолтой тулгарахаас өмнө усан хангамжаа шийдэх учиртай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы Сорилтын 2 дахь компакт гэрээний хүрээнд нийслэл хотноо Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж барилгын ажлыг эхлүүлээд байна. МСК-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж буй тус үйлдвэр болон МСК-ын 2 дахь компакт гэрээний талаар Монголын Мянганы сорилтын сан (МСС)-гийн гүйцэтгэх захирал Э.Содонтогосоос тодруулав.