Баян-Өлгий аймагт ковид-19 халдварын 59 тохиолдол бүртгэгдэв
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 176 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 35 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 211 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 59 тохиолдол шинээр батлагджээ.