БНАСАУ уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна
НЬЮ-ЙОРК. /CNN/. БНАСАУ уран баяжуулах техникийн хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлэх зорилгоор цөмийн томоохон цогцолбортоо шинэ байгууламж барьж байна гэж "CNN" телевиз уг объектын хиймэл дагуулаас авсан зураг болон шинжээчдийн дүгнэлтээс эш татан мэдээлжээ.