Цэцэрлэгт хүрээлэнд 280 хуайс мод тарьжээ
Архангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Булган сумын ЗДТГ-аас намрын мод тарих өдрийг зохион байгуулж, Eрөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг төрийн байгууллагууд хамтран нийт 280 ширхэг хуайс модны үрсэлгээг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарьжээ.