"Е-Mongolia" хотын &#x44

"Е-Mongolia" хотын &#x44

"Е-Mongolia" хотын төвийн хороодод ажиллаж байна


2021-06-28 10:51:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХМТГ-аас иргэдэд
төрийн “e-Mongolia” үйлчилгээг
хүртээмжтэй, ойр хүргэхээр энэ сарын 10-наас долдугаар сарын 2
хүртэл явуулын автобус ажиллуулж байна.
Энэ сарын
10-25-нд Улаанбаатар хотын захын хорооллын 36 хороонд ажилласан бол өнөөдрөөс долдугаар сарын 2 хүртэл хотын төвийн буюу Баянгол дүүргийн 3, 11, 13 дугаар хороонд 9.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Өнгөрсөн хугацаанд алслагдсан хороодын 2375 иргэнд “e-mongolia”-д хэрхэн
бүртгүүлж, үйлчилгээ авах,
бүртгэлээ сэргээх, аж ахуй нэгж байгууллага яаж үйлчилгээ авах, тоон гарын үсгээр нэвтрэх, үйлчилгээ авах
чиглэлээр иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлжээ. Иргэд вакцины гэрчилгээг ихэвчлэн “e-Mongolia”-с авч байгаа аж. 

Related Keywords

Bayangol, Selenge, Mongolia, , District Committee, Center Or Bayangol District, பயங்கோல், மங்கோலியா, மாவட்டம் குழு,