Улаанбаа

Улаанбаатарт бороо орно, 14-16 хэм дулаан байна
2021-06-29 07:00:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд
7-12 метр. Цаг агаар сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн
аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 6 дугаар сарын 29-ний 8 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ.
Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу
цахилгаантай аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн
бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун
хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн
нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 24-29 хэм, бусад
нутгаар 14-19 хэм дулаан байна.
Related Keywords
Kherlen, Hentiy, Mongolia, , The City, Wind North, Today Center, Most Of Them, Kherlen River, East English, மங்கோலியா, தி நகரம், காற்று வடக்கு, இன்று மையம், பெரும்பாலானவை ஆஃப் அவர்களுக்கு, கிழக்கு ஆங்கிலம்,