Ноолуур к&#x

Ноолуур кг нь 103-115 мянган төгрөг байна
2021-07-08 06:01:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчны лавлах-109 мэдээллийн төвөөс нийслэлийн түүхий эдийн
Эмээлт зах дахь амьд малын үнэ ханшийг мэдээллээ. Энд:
эр ямаа 80-100 мянган төгрөг,
эм ямаа 100-150 мянган төгрөг,
эм хонь 180 мянга,
Эр үхэр 700 мянгаас 1.8 сая төгрөг,
адуу 600 мянгаас 1.3 сая төгрөг,
тэмээ 1-1.2 сая төгрөгийн ханштай байна.
Ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг,
ноолуур кг нь 103-115 мянган төгрөг,
нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг,
самнасан хөөвөр 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна.
Харин нийслэлийн хүнсний Хүчит шонхор захад энэ сарын 7-ны
байдлаар:
ямааны мах (малчдаас авах бөөний үнэ) кг нь 6500-7300 төгрөг,
жижиглэнгийн үнээр 10.500-11.000 төгрөг,
хонины мах кг нь 8000-9000 төгрөг, жижиглэнгээр 10.500-11.500 төгрөг,
үхрийн мах бөөний үнээр кг нь 8000-12.000 төгрөг, жижиглэнгээр
13.000-14.000 төгрөг,
адууны мах бөөний үнээр кг нь 6000-8000 төгрөг, жижиглэнгээр кг нь
10.000-11.500 төгрөгийн үнэтэй худалдаж байна.