Аадар бор&#x

Аадар бор&#x

Аадар бороотой, 22-24 хэм дулаан байна


2021-07-21 06:40:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бага зэргийн дуу цахилгаантай аадар
бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур
ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
 
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн төв
хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга
цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2021 оны 7 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Баруун аймгуудын нутгаар үүл багасна. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн
аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад
нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
 
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Орхон голын хөндийгөөр 17-22
хэм, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн
баруун хэсгээр 28-33 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал
нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
 

Related Keywords

Orkhon, Bulgan, Mongolia, Zavkhan, Dzavhan, , Wind Center, The City, Zavkhan River, Orkhon River, High Lakes, மங்கோலியா, காற்று மையம், தி நகரம், உயர் ஏரிகள்,