Ё.Басхүү, д&

Ё.Басхүү, д&

Ё.Басхүү, дэлхийн хошой аварга Хифүми Абэ-д базари үнэлгээгээр ялагдлаа


2021-07-25 13:48:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 66 кг-д эхний тойрогт гоц мөргөсөн Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Дмитрий Миньковыг торгуулиар ялж, шилдэг наймд шалгарсан ч дараагийн тойрогт Х.Абэ-д ялагдлаа.
 
Д.Миньков бол манай 66 кг жингийн шилдгүүд болох
Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нарыг ялж байсан эвгүй учраа Д.Миньковыг ялснаар Ё.Басхүү шилдэг 8-д Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдаж цаг
дуусахын өмнөхөн базари үнэлгээгээр хожигдов. Манай жүдоч үдээс хойш болох дагах барилдаанд Италийн Мануэль Ломбардо-той барилдана. 
Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн ОУХМ Л.Сосорбарамын хувьд хоёрын даваанд Швейцарын
жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Фабьен Кочерт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Related Keywords

Japan, Tokyo, Switzerland, Kherlen, Hentiy, Mongolia, , International Master, Tokyo Olympics, Belarus Dmitry, Italian Manuel, World Cup, ஜப்பான், டோக்கியோ, சுவிட்சர்லாந்து, மங்கோலியா, சர்வதேச குரு, டோக்கியோ ஒலிம்பிக்ஸ், பெலாரஸ் டமிட்ரீ, உலகம் கோப்பை,