Улаанбаа

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна
2021-08-05 07:17:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26
хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр,
нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж
байна.
2021 оны 8 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд,
төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу
цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд
6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр
зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Их
нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар
22-27 хэм дулаан байна.
Related Keywords
, The City, Today Altai, High Lakes, Мэдээ, Ongol News, News, Mongolian, Mongolia, Ews Of Mongolia, Politics, Ongolian News, தி நகரம், உயர் ஏரிகள், எவ்ஸ்,