Монголын баг тамирчдыг "Ханжоу-2022" Азийн наадамд урьжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг МҮОХ-нд ирүүлжээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох эрх албан ёсоор үүсэж байгаа юм.