vimarsana.com


@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд Бүгд Найрамдах Турк Улсын Анадолу агентлагийн дарга Сердар Карагёз баярын мэндчилгээ дэвшүүллээ. 
Эрхэм хүндэт хатагтай Б.Ганчимэг танд болон МОНЦАМЭ агентлагийн мэргэжил нэгтнүүддээ, МОНЦАМЭ агентлаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын халуун мэндийг Туркийн Анадолу агентлагийн нэрийн өмнөөс хүргэж байна.
100 жилийн ойгоо тэмдэглэнэ гэдэг ер бусын, хосгүй цаг мөч юм. Өнгөрсөн онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн мэдээллийн агентлагийн ажилтнуудын хувьд бид та бүхний баярыг хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна.
МОНЦАМЭ агентлаг бол Монгол Улсын хамгийн найдвартай, итгэл даасан мэдээллийн агентлаг гэдгээрээ олонд танигдсан билээ. Мөн МОНЦАМЭ агентлаг нь бүс нутгийн, олон улсын үйл ажиллагаануудыг, ялангуяа сүүлийн жилүүдэд, амжилттай зохион байгуулснаар Монголдоо төдийгүй олон улсын тавцанд нэр нөлөөгөө улам бэхжүүлж байна. Үүний сацуу МОНЦАМЭ агентлаг нь Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ хүндэт хийгээд голлох гишүүн юм.
МОНЦАМЭ, Анадолу агентлагийн хоёр талын хийгээд олон талын үр өгөөжтэй хамтын ажиллагаа ирэх жилүүдэд үргэлжлэн хөгжинө гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна. Мөн бидний найрсаг, мэргэжлийн харилцаа хоёр орны түүхт, найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм.
Танд болон МОНЦАМЭ-гийн анд нөхдөдөө эрүүл энхийг хүсэхийн ялдамд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. МОНЦАМЭ агентлагт ойн баярын мэнд хүргэе!

Related Keywords

Mongolia ,Turkey , ,Montsame Agencya Mongolian ,English Nationale And Montsame Agency ,Montsame Agency ,Montsame Agencya Asia ,Be Agency ,Turkey Agency ,E Agency As ,Forest Republican Turkey State Agency ,Mongolian State ,Country History ,For You ,மங்கோலியா ,வான்கோழி ,மங்கோலியன் நிலை ,நாடு வரலாறு ,க்கு நீங்கள் ,

© 2024 Vimarsana

vimarsana.com © 2020. All Rights Reserved.