vimarsana.com


2021-07-28 08:48:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд олон улсын
чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа
нэвтрүүлж эхэллээ.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх зорилтын
хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас энэ оны эхний хагас жилд чанарын
менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг
боловсруулах, Орчны аюулгүй байдлын хяналт, судалгаа хийх, Барилга,
байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион
байгуулах чиг үүргийн хүрээнд дээрх стандартын шаардлага хангасныг нотлох эрх бүхий
байгууллагын гэрчилгээг тус газрын дарга хүлээн авав.
Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсний дүнд
чанарын бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж, түүний талаарх албан хаагчдын ойлголтыг
бэхжүүлэн, байгууллагын
чанарын удирдлагын тогтолцоо, дотоод дүрэм журмаа шинэчилжээ.
Түүнчлэн “Тэргүүлэх аудитор”-оор ес,
“Дотоод аудитор”-оор 19 албан хаагчийг сургаж, нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагын үйл ажиллагаанд дээрх стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион
байгуулах эрхтэй боллоо.

Related Keywords

,Legion State ,படையணி நிலை ,

© 2024 Vimarsana

vimarsana.com © 2020. All Rights Reserved.