vimarsana.com


Герман улс жуулчдад тавьсан хоригоо зөөлрүүлэв
11 цаг 41 минутын өмнө
Герман улс коронавирусийн аюултай хувилбарууд бүртгэгдсэн Португал, Орос, Энэтхэг, Балбын иргэдийн зорчих хоригийг зөөлрүүлсэн байна. Ингэхдээ вакцинд бүрэн хамрагдсан зорчигчдыг хүлээн авах юм. Вакцин хийлгээгүй хүмүүст хөл хорионы дэглэм үйлчилнэ. Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбар өргөн тархсан таван улсыг “вирусийн бүс”-ээс ирэх Германы иргэдэд 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, өвчлөл ихтэй улс руу зорчихгүй байхыг Роберт Кохын хүрээлэнгээс анхаарууллаа. Германд коронавирусийн халдварын тархалтын үзүүлэлт буурч эхэлсэн.
Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн сард 100 мянган хүнд ногдох халдварын тохиолдол 10.3 болж буурчээ. Холбооны 16 мужийн есөд энэ үзүүлэлт 10-аас доош үзүүлэлттэй байна.
Хэдийгээр халдварын тоо буурч байгаа ч “Дельта” хувилбар хурдацтай тархаж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид анхааруулжээ.
 
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 
Сэтгэгдэл (0)

Related Keywords

Germany ,Portugal ,India ,Russia ,Nepal ,Russian , ,Robert The Institute ,Union Province ,Robert Institute ,Germany Country ,The World ,ஜெர்மனி ,போர்சுகல் ,இந்தியா ,ரஷ்யா ,நேபால் ,ரஷ்ய ,தொழிற்சங்கம் மாகாணம் ,ஜெர்மனி நாடு ,தி உலகம் ,

© 2024 Vimarsana

vimarsana.com © 2020. All Rights Reserved.