Японы баг &#

Японы баг тамирчид 8 алттай, медалийн чанараар 206 орныг тэргүүлж явна
2021-07-27 08:11:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны
олимпын XXXII наадмын энэ өдөр /2021.07.27/-ийн өглөөний 08
цагийн байдлаар энэхүү олимпыг Зохион
байгуулагч орон Япон улсын баг тамирчид 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт
медалийн /13/ тоогоор 3 дугаарт жагсаж байна.
Харин АНУ-ын баг 7 алт, 3 мөнгө,
4 хүрэлтэй, нийт 14 медальтай 2 дугаарт, БНХАУ-ын шигшээ баг 6 алт, 5 мөнгө, 7
хүрэлтэй, нийт 18 медальтай 1 дүгээрт бичигдэж байгаа юм байна.
Медалийн тоо
болон чанараар ОХУ-ын Үндэсний олимпын хорооны баг 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл,
нийт 12 медальтай 4 дүгээр байрт, Итали улсын баг 1 алт, 4 мөнгө, 4 хүрэлтэй 5
дугаар байрт тус тус бичигджээ. Түүнчлэн Их Британийн шигшээ баг 3 алт, 3
мөнгө, 1 хүрэлтэй, БНСУ-ын баг 3 алт, 4 хүрэлтэй 6 дугаар байрт бичигдэж байна.
Монгол Улсын шигшээ
багийн хувьд 2 хүрэл медальтай Египет, Турк, Украин улсын шигшээ багуудтай хамт 42
дугаар байрт явж байна.
Related Keywords
Mongolia, Japan, Tokyo, Egypt, United Kingdom, Italy, Russia, South Korea, Turkey, Ukraine, Russian, Mongolian, , Russian National Olympics Committee, Summer Olympics Games, Venue Japan State, Issue March, Italy State, Mongolian State, Ukraine State, மங்கோலியா, ஜப்பான், டோக்கியோ, எகிப்து, ஒன்றுபட்டது கிஂக்டம், இத்தாலி, ரஷ்யா, தெற்கு கொரியா, வான்கோழி, உக்ரைன், ரஷ்ய, மங்கோலியன், கோடை ஒலிம்பிக்ஸ் விளையாட்டுகள், பிரச்சினை அணிவகுப்பு, மங்கோலியன் நிலை, உக்ரைன் நிலை,