Нийслэли

Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг E-mongolia.mn-ээс авах боломжтой
2021-07-30 14:23:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад
14 төрлийн үйлчилгээ үзүүлдгийн
арвыг нь E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ.
Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч
үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia.mn-ээс НБОГ-ын дараах үйлчилгээнүүдийг авах
боломжтой. Үүнд:
-Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу
татах дүгнэлт гаргах
-Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт,
Нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргах
-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
-Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
-Ус ашиглуулах зөвшөөрөл, гэрээ байгуулах
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын
төлөвлөгөө, тайлан батлах
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан
батлах
-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл ашиглалтын ажлын
төлөвлөгөө, тайлан батлах
-Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох
-Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээ багтаж байна.
Related Keywords
United States, , City Environmental, This Case, Issue Professional, City Local Chairman, Issue Pierce, Well Issue, Issue Environment, ஒன்றுபட்டது மாநிலங்களில், நகரம் சுற்றுச்சூழல், இது வழக்கு, பிரச்சினை ப்ரொஃபெஶநல்,