Эрүүл мэн&#x

Эрүүл мэн&#x

Эрүүл мэндийн салбар санхүүгийн хувьд хүнд хэвээр байгааг танилцуулав


Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн
Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж эрүүл мэндийн салбарын эрх зүйн
орчин сайжирч байгаа ч санхүүгийн хувьд хүнд хэвээр байгааг энэ үеэр дурдав.
УИХ-ын
гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-аас эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн
шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, эмч, ажилтны цалин хүрэлцээгүй гомдол гаргасан тул есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын
хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нийслэл
төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут “Ажлын хэсэг
байгуулагдаад хоёр дахь уулзалтаа НЭМГ-т хийж байна. Үр дүнтэй ажиллахаар төлөвлөж, цаашид бүх шатны эрүүл мэндийн байгууллагад
ажиллан, албан хаагчидтай
уулзаж, ямар хүндрэл,
бэрхшээл тулгарч байгааг сонсоно. Ингэснээр нөхцөл байдал, эрүүл мэндийн
холбогдох хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийнэ” гэлээ.
НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих
газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим
эмч, ажилтан ажилладаг байна.

Related Keywords

United States, , Parliament Society, City Hygiene, This Case, District Hospital, United States Hospital, ஒன்றுபட்டது மாநிலங்களில், இது வழக்கு, மாவட்டம் மருத்துவமனை, ஒன்றுபட்டது மாநிலங்களில் மருத்துவமனை,