Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын
шимтгэл(НДШ) төлөлтийн тайланд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар
нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган
ажиллагчид хамрагдсан байна. НДШ төлж буй ААНБ-ын тоо
өмнөх (2020) оны
мөн үеэс 1.5 мянгаар, өмнөх улирлаас 579-өөр, ажиллагчид өмнөх (2020) оны мөн үеэс
21.9 мянгаар, өмнөх улирал (1 дүгээр) -аас 16.2 (2.4%)
мянгаар өссөн гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.
Related Keywords