Амралтын &#x

Амралтын өдрүүдэд Туул голд амрах иргэдийн хөдөлгөөн хоёр дахин нэмэгдэж байна


Амралтын өдрүүдэд Туул голд амрах иргэдийн хөдөлгөөн хоёр дахин нэмэгдэж байна
7 цаг 36 минутын өмнө
-Он гарсаар 78 иргэн голын усанд эндлээ-
Эрдэнэт хүний алтан амь голын усанд эндсэн талаарх харамсалтай мэдээллийг холбогдох байгууллагуудаас иргэдэд сэрэмжлүүлэг болгон хүргэдэг. Ийнхүү хэлж анхааруулсаар байтал иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн энэ төрлийн дуудлага мэдээллийн тоо буурахгүй байгаа юм. Тухайлбал, 2021 он гарсаар ОБЕГ-т уснаас эрэн хайх , аврах ажиллагааны 67 тохиолдол бүртгэгдэж насан хүрсэн 24 иргэн , 20 хүүхдийн амь биеийг аварсан бол  насанд хүрсэн 61 иргэн, 17 хүүхэд буюу нийт 78 иргэн харамсалтайгаар усанд эндсэн мэдээлэл бий. Тиймээс амралтын өдрүүдэд Туул гол дагуу амарч байгаа иргэдийн нөхцөл байдлыг сурвалжлахаар  Баянзүрхийн гүүр орчимд 11 цагийн үед очсон юм.  Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн бүрэлдэхүүн завьт эргүүлийнхэн  “Голын усанд орохыг хориглоно. Усны гүн 8 метр” хэмээх анхааруулах самбар байршуулсан хэсэгт ахлагчийнхаа заавраар бэлтгэл сургуулилт хийж байв.  Тэд гүнийн шумбалт хийж усан доор хэдэндээ эргэлдэхийн сацуу, өөд уруугүй, баруун солгойгүй сэлнэ. Аль болох богино хугацаанд урт зам туулахыг оролдоно. Зарим нь ус руу ороод хэсэг хугацаанд голын мандалд долион ч үүсгэхгүй алга болчихно. Тэр нэгэн жил Хяргас нуурын эргээс хоёр метр ч хүрэхгүй зайд хөл алдаж, хэсэгхэн хугацаанд яах ч учраа олохгүй ус залгиж, гарч ирээд баахан хахаж, цацсанаас хойш усанд сэлэх гэдэг таатай санагддаггүй надад, ус руу ороод алга болчихож байгаа аврагчдын өмнөөс “гүнзгий амьсгал авмаар, сэтгэл түгшмээр, тусламж дуудмаар ч юм шиг дэмий л түгших, гайхшрах зэрэгцэв. Голын гүн рүү шидсэн ундааны савтай зүйлсийг хормын  дотор уралдан олж байгаагаас тэдний ур чадвар харагдана. Усан дотор аврах ажиллагаа явуулна гэдэг амаргүй. Алба хаагчдаас ихээхэн ур чадвар шаарддаг учир өдөр бүр ийнхүү бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, техникээ улам сайжруулахыг зорьдог байна.
“Нийслэлийн засаг даргын А357-р захирамжийн дагуу Нийслэлийн цагдаагийн газартай хамтран завьт эргүүл зургадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15 хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш хойш арван жил болжээ. Завьт эргүүлээр өдөрт үндсэн, бэлтгэл гэсэн хоёр бүлэг 50 километрт үүрэг гүйцэтгэдэг байна. Үндсэн бүлэг нь Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, бэлтгэл бүлэг нь Зайсангийн гүүрээс Маршалын гүүр гэсэн маршруттайгаар үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү аврагчдын бэлтгэл сургуулилт дууссаны дараа манай сурвалжлах баг үндсэн бүлэгтэй хамт явахаар Хар усан тохой руу хөдөллөө. Тус багийн бүрэлдэхүүнд гурван аврагч, бүлгийн дарга, жолооч, цагдаа гэсэн зургаан хүн багтжээ. Тэднийг  Онцгой байдлыг байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа Д.Энхбаяр ахалж байна.
Онцгой байдлын байгууллагын лого бүхий фургон машинаар голын эрэг дагуу өгсөх зуур амралтын өдрөө голын эрэг дээр өнгөрүүлэх гэсэн иргэдийн хөлд Туул гол хэдий нь дарагджээ. Хүний хөл хүрээгүй газар ховор бололтой. Голын эрэг, булан тохой бүрт өөр, өөрсдийн эзэмшил бүхий майхан сав, машин тэргээ амрагчид байршуулж, мах шарж, пиво шимэх, хөзөр тоглох, хүүхдээ салхилуулах гээд цагийг зугаатай  өнгөрүүлж байгаа нь илт.  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг хуудас тараах зуур 60 гаруй насны эрэгтэй голын усанд сэлэх зуураа хэдэнтээ хөл алдаж харагдав.  Тус багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа БЗД-ийн нэгдүгээр  хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ш.Амартүвшин  тухайн иргэнд зохих шаардлага тавьж голын уснаас гаргаж, аюулгүй болгосны дараа бид цааш хөдлөв.  Ш.Амартүвшиний хувьд зургадугаар сарын 15-наас хойш эргүүлд гарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд  Онцгой байдлын байгууллагын аврагчидтайгаа хамтарч 18 удаагийн дуудлагын дагуу 11 хүний амь насыг авран хамгаалсан гэдгээ хэлж байна.  Тэрээр, иргэд ихэвчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, автомашинаа голын эрэгт тулган байрлуулснаас автомашинтайгаа голд урсах тохиолдол гардаг.  Биднээс гадна дүүргүүдийн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсээс морьтой болон явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олон бий. Тэд бидний ажилд ихээхэн дэмжлэг үзүүлдэг гэсэн юм. 
Ийнхүү бид өгссөөр Гачуурт гэсэн бичиг бүхий уулын урд хэсгээс завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ. Завины арын хэсэг сэлүүрдэх 40 эргэн насны махлагдуу бор хүнийг М.Болдбаяр гэдэг. Тэрээр тус албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад, туршлагатай аврагч.  Тэр хүүхдүүдээ хийлдэг онгоцонд суулган тоглуулж буй аав руу “Бага насны хүүхэддээ хараа хяналт сайн тавиарай” хэмээн хашхирлаа.Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан амралтын газар, жуулчны баазуудыг хаасантай холбоотойгоор гол дагуу амарч, зугаалах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Мөн эцэг, эхчүүд архидан согтуурсны улмаас голын эрэг дагуу хараа хяналтгүй хүүхэд багачуудыг үлдээснээс үүдэн хүүхэд багачууд голын усанд эндэж амь насаа алдах тохиолдол гарч байна. Учир шалтгааныг нь аваад үзэхээр ихэвчлэн асран хамгаалагчид нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулж тоглоом наадам, дуу бүжиг болсонтой холбоотой байдаг. Тэр ч бүү хэл хүүхэд нь эндээд Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулаад цогцсыг нь гаргаад ирчихсэн байхад хүртэл хүүхдээ усанд эндсэнийг мэдээгүй эцэг, эхтэй таарч л байсан. “Манай хүүхэд биш, саяхан энд байсан” гээд байгаа юм. Аргаа бараад аавыг нь авчраад цогцос таниулахад орилоод л явчихаж байгаа юм. Ийм хариуцлагагүй гэх үү, хайхрамжгүй гэх үү үйлдлийг хараад хэлэх үг олдохгүй шүү дээ. Тэр эцэг, эх хамт явсан найз нөхөд, ахан дүүс нь магадгүй насаараа өөрсдийгөө уучилж чадахгүй, сэтгэлийн гүн шархтай үлдэж байгаа шүү дээ. Бид тийм хүнд бэрхийг нүдээрээ үзчихсэн, биеэрээ туулчихсан учраас л хүмүүст амаа чилтэл, зарим нэгийг нь биднийг хараад залхтал нь анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажилладаг. Харамсалтай нь осолдох, эндэх иргэдийн тоо буурахгүй л байна хэмээн ярина.
Иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл бүр гашуун түүх дагуулсан байдаг учраас тэд тухай бүрт нь сануулна. Хэдхэн жилийн өмнө Баянзүрх хайрханы урд буланд завьт эргүүлийнхэн үүрэг гүйцэтгэж явахдаа завиа түр тогтоон байршуулжээ. Тэдний дээхэн талд хийлдэг гудсан дээр хүүхдүүдээ тоглуулж байсан аавд сэрэмжлүүлэг хүргэчихээд ийнхүү завиа бүрэн зогсоож ч амжаагүй байхад дээрээс нь хоёр хүүхэд голд живэн урсаж ирсэн байна. Тухайн хүүхдүүдийг тогтоон барьсан аврагчийг Буд гэдэг байсан учир тэр цагаас хойш энэ тохойг аврагчид Будын тохой хэмээн нэрлэх болжээ. Тухайн гэр бүлийг азтай гэх үү, эсвэл тэр хоёр бяцхан зүрхийг ус уух хувьтай гэх үү юу гэж нэрлэхээ мэдэхгүй. Гэхдээ жаахан л хугацаа алдсан бол, тэнд аврагчид байгаагүй бол юу болохыг төсөөлөхөд бэрх шүү дээ хэмээн тус багийн ахлагч Д.Энхбаяр толгой сэгсэрнэ. Усанд живсэн иргэнд 3-5 минутын дотор анхны тусламж үзүүлж чадаагүй бол амьд гарах магадлал тааруу байдаг гэнэ. Голын эрэг дагуу байршсан амрагч нэг бүрт сэрэмжлүүлэг хүргэн болгоомжтой байхыг сануулан гүйх 20 орчим насны залууг С.Билэгжаргал гэдэг. Түүний хувьд хоёр дахь жилдээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа аж. Тэрээр зарим иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байх тохиолдол ч гардаг. Эхлээд шантрах, хальширмаар үе гарч байсан гэдгийг нуухгүй. Гэхдээ би нэгэнт л энэ ажил, мэргэжлийг сонгосон учраас заавал хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилго тавьсан. Хүний амь насыг авран хамгаалахын тулд өөрсдийнхөө амь насанд аюул учруулахгүй хэмжээнд мэдлэг, туршлага эхлээд суух хэрэгтэй. Бид завьт эргүүл хийж байхдаа ч бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, өөрийгөө хөгжүүлж, багийнхаа туршлагатай алба хаагчдаас үргэлж суралцахыг хичээдэг хэмээн албаныхаа талаар бахархан ярина.
Эрэг дагуу иргэдийн хөл хөдөлгөөн их үдээс хойш улам нэмэгджээ. Гэнэт залуучуудын хашхирах дуу улам тодров. “Холдоорой. Одоо би үсэрлээ” хэмээн нэгэн залуу орилоход араас нь бөөнөөрөө алга ташив. Биднийг очиход гурван автомашин бүхий 20 орчим насны 10 гаруй охид залуус эрэг дээрээс ийнхүү нэг нэгээр гол руу үсэрч байна. Тэдэнд сэрэмжлүүлэг хүргэж буй залуу бол Нийслэлийн аврах ангийн усчин аврагчаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа О.Ангараг юм.  Эдгээр залуусын хувьд ийнхүү гол руу үсрэх нь нүүрээ шалбалах, нуруугаа хугалах, цаашлаад усанд сайн сэлж чаддаггүй хэн нэгэн нь усанд эндэх ч эрсдэлтэй гэдгийг тэрээр санууллаа. Харин залуус түүний үгийг төдийлөн ойшоохгүй байгаа нь  нэгэнт гүлэмцүү тэдний төрхөөс илт харагдана.  Аврагч багийнханд хүний амь настай холбоотой түүх олон бий. Яг л эдгээр залуучуудын адил хэсэг залуус өнгөрсөн жил нэг найзаа энэ хорвоогоос үүрд алдсан байна. Тэднийг өдрийн цагаар сэрэмжлүүлэг хүргэн явахад ийнхүү үл ойшоож байсан залуус оройн 21 цагийн үед нэг нь усанд осолдчихлоо хэмээн дуудлага өгчээ. Бүх зүйл болоод өнгөрчихсөн талийгаачийн цогсыг гаргаж ирэхэд өдөр нь үл тоомсорлосон залуус уйлахаас өөр юу ч хийж чадахгүй зогсож байсан гэдгийг О.Ангараг хэлж байна. Тэрээр хэдийгээр залуу алба хаагч ч гэлээ  аврах ажиллагаа явуулж иргэдийн амь насыг аварсаны дараа иргэдээс баярлалаа гэх үг сонсох хамгийн сайхан байдаг. Бидний ажил их буянтай ажил шүү дээ хэмээн инээмсэглэнэ. Аврагч гэдэг нэрийг зүүнэ гэдэг хэн хүний аавын хүүд олдоод байх нэр хүнд биш. Тус албанд хамгийн багадаа таван жил ажилласны дараа л өөрийгөө аврагч гэж хэлэх эрхтэй гэдгийг олон жил ажилласан, туршлагатай алба хаагчид хэлдэг болохоор өөрийгөө одоохондоо суралцаж яваа шинэ залуу  боловсон хүчин хэмээн даруухан танилцуулна. Аврагч хүнд амралтын өдөр байдаггүй гэж боддог. Бид ч гэсэн ээлжнээсээ буугаад гэр бүлээрээ, найз нөхдөөрөө агаар салхинд гарах үе тохиолдоно. Тэр үедээ ч эргэн тойрны хүмүүстээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгсөөр байдаг. Зарим нь намайг энгийн хувцастай яваа болохоор “Чамд хамаагүй, бид өөрсдийгөө мэдэж байна” хэмээн өөрсдөө эрсддэг. Гэсэн хэдий ч мэргэжлийн онцлог ч гэх юм уу эрсдэлтэй нөхцөлд очиж анхааруулга өгөхгүй байж чаддаггүй. Бид шаардлага гарвал хэзээ, хаана ч, хэнд ч туслахад бэлэн байх ёстой аврагч хүмүүс шүү дээ  хэмээн ярина.
Өдрийн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэд харьцангуй бага. Хүүхдүүддээ хараа хяналт тавих нь ч сайн байдаг  бол 18 цагаас хойш байдал өөрчлөгддөг гэдгийг  аврагч М.Болдбаяр хэлж байна. Тэрээр өнгөрсөн жилийн хамгийн хүнд дуудлага гурван настай хүүхэд ахынх нь тавчиг голын усанд урсахыг хараад авах гэж гол руу ороод эндчихсэн талаар дуудлага байсан. Орой болж үзэгдэх орчин хязгаарлагдчихсан байсан учраас аврах баг эрлээ зогсоогоод маргааш өглөө нь охины цогсыг олж ар гэрийнхэнд нь болон цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх байсан даа хэмээн уртаар санаа алдаад хэсэг чимээгүй болж гол ширтэв. Энэ жил тус багийн  хамгийн анхны дуудлага зургадугаар сарын дундуур иржээ. Голын түвшин нэмэгдсэн үед согтууруулах ундаа хэрэглэсэн гурван залуу “TOYOTA SAI” маркийн автомашинтай Туул голоор гарах оролдлого хийх үедээ урсаж машиндаа гацсан дуудлага байжээ.  Гол усанд гацсан иргэд Онцгой байдлын байгууллагад дуудлага өгөхдөө байршлаа зөв хэлэх боломжгүй, хаана байгаагаа баримжаалдаггүйгээс цаг алдах тохиолдол их

Related Keywords

Khyargas , Obs Nur , Mongolia , Gachuurt , Ulaanbaatar , , Emergency Office , Police Division , For Example , They Are , Khyargas Lake , Chairman Decree , Zaisan Bridge , Them Emergency , District Incident , Method Osnabruck , Bayanzurh Mountain , Warning Start , Respectively Office , Professional Features , Mark Automotive Hudson River , Crashed Office , People River , அபெஸ் நூர் , மங்கோலியா , உளான்பாத்தர் , அவசரம் அலுவலகம் , போலீஸ் பிரிவு , க்கு உதாரணமாக , அவர்கள் உள்ளன ,

© 2025 Vimarsana