"Шонхор тауэр"-ийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн зориулалтаар ашиглахыг шаардав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг “Шонхор тауэр”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн зориулалтаар ашиглахыг Б.Амгаланбаатар нарын иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нараас шаардлаа.
Source: montsame.mn