Г.Занданшатар: Томоохон төслүүд болон жижиг, дунд бизнесийг бодитой хөгжүүлэх цогц бодлогыг хөгжүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийг энэ сарын 19-нд хүлээн авч уулзлаа.