"Ногоон алт" төслийн зохицуулагчийг "Алтан гадас" одонгоор шагнав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагаас манай улсад "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлээд дуусаж байна. Тус төслийн зохицуулагч Ц. Энх-Амгаланг "Алтан гадас" одонгоор шагнасныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн гардууллаа.
Source: montsame.mn