Лүнгийн замын үерт суусан хэсгийг засварлаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгууд руу явах Лүн-Дашинчилэн-Батцэнгэлийн чиглэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үер бууж автозам сэтэрч эвдэрсэн. Энэ дагуу ЗТХЯ-наас ажлын баг газар дээр нь шуурхай очин танилцаж тус замыг засварлаж эхэлжээ.
Source: montsame.mn