Монгол Ул&#x

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт ашиглалтад орлоо


Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт ашиглалтад орлоо
19 цаг 13 минутын өмнө
Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орлоо.
Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн билээ. Гэвч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал, цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж, нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт барьж байгуулсан юм.
Цагт 1500, жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 3600 м урттай бетонон зурвас бүхий шинэ нисэх буудал нь 6 хүзүүвчтэй бөгөөд цаашид 20 хүртэл нэмэх боломжтой. Мөн 21 онгоцны зэрэг байршуулах зогсоол, 825 автомашины зогсоолтой.
Нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга нь зорчигчдод үйлчлэх 3700 м2 талбай бүхий төмөр бетон, ган метал карказан хийцтэй, огторгуйн хучилт бүхий хөндий баганагүй дээврийн хучилттай/дээврийн хавтгай хучилтанд нийт 112 м урттай шилэн гэгээвч буюу нарны гэрэл шууд орох зориулалтын шилэн дээвэртэй/, барилгын автоматжуулалтын нэгдсэн системд бүрэн хамрагдсан, инженерийн шугам сүлжээтэй, орчин үеийн шинэ нисэх буудал юм.
Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулан менежментийг нь хийж буй
 гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 
Сэтгэгдэл (0)

Related Keywords

New York , United States , Mongolia , Japan , Mongolian , Genghis Khan King , Government Office , Mongolian State Development , Center Province Land , Airport Hotel , Mongolian State , Multinational New Airport , Japan State The Government , Multinational Airport , Mongolian State Government , New Airport , Mongolian Country , State The Government Office , Civil Airport , புதியது யார்க் , ஒன்றுபட்டது மாநிலங்களில் , மங்கோலியா , ஜப்பான் , மங்கோலியன் , அரசு அலுவலகம் , விமான ஹோட்டல் , மங்கோலியன் நிலை , புதியது விமான , மங்கோலியன் நாடு , சிவில் விமான ,

© 2025 Vimarsana