БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хатагтай Каори Ишикаватай уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүн Каори Ишикаваг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Source: montsame.mn