Live Breaking News & Updates on Society protection ministry

Stay informed with the latest breaking news from Society protection ministry on our comprehensive webpage. Get up-to-the-minute updates on local events, politics, business, entertainment, and more. Our dedicated team of journalists delivers timely and reliable news, ensuring you're always in the know. Discover firsthand accounts, expert analysis, and exclusive interviews, all in one convenient destination. Don't miss a beat — visit our webpage for real-time breaking news in Society protection ministry and stay connected to the pulse of your community

Аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлаар санал солилцов


2021-07-08 11:11:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтэн жил шахам тэг зогсолт хийгээд байгаа аялал
жуулчлалын салбарыг хөдөлгөх, эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх, цаашид
хэрхэх асуудлаар санал солилцож, хэлэлцлээ.
 
Дэлхий нийтэд тархаад байгаа Цар тахлын улмаас 2020 онд
гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, аялал жуулчлалын салбарын алдагдал
564 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж, ахуй нэгж
байгууллагын үйл ажиллагаа жилийн туршид бүрэн болон хэсэгчлэн зогсож, 88 мянга
гаруй ажлын байр эрсдэлд орсон байна.
 
Энэхүү уулзалтын эхэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа
зогссон байгаа ч бүтээн байгуулалт, бодлого тодорхойлох, эрхзүйн орчин
сайжруулах үндсэн ажлууд үр дүнтэй урагшилж байгааг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцоллоо.
 
Тухайлбал, Анх удаа 3 яам бодлогоор хамтран ажиллахаар
болсон. Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
хамтран гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг
арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллана.
 
“Аялал жуулчлал-Агаарын тээврийн асуудал”-аар Зам
тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Аялал жуулчлалын
хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, авиа компаниудын төлөөллийг
хамруулан хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, “Агаарын тээвэр-Аялал
жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын
тогтоолын төслийг боловсрууллаа.
 
Монгол Улсын хэмжээнд анх удаа аялал жуулчлалын салбарт
200 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр тогтвортой хөгжлийг дэмжих, түүхэн
аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байгаа зэрэг
ажлыг дурдаж, үргэлжлүүлэн газрын дарга С.Баясгалан салбарын 2021 эхний хагас
жилийн ажлын тайланг танилцуулсан юм.
 
Аялал жуулчлал цар тахлын дараагаар хамгийн эхэнд сэргэх
салбарын тоонд орж байгаа ч өнөөгийн үүсээд байгаа хүндрэлтэй үеийг даван
гарахад төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгт бүгд санал
нэгдэв.
 
 
Татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж санхүүгийн
бодит дэмжлэг үзүүлэх асуудалд БОАЖЯ-наас эхний алхмуудыг хийсэн. Эцсийн
шийдвэрүүд гараагүй ч тодорхой саналууд тавиад ажиллаж байгааг хэллээ.
Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлаар болон орлогогүй байгаа
ажилтнуудад олгож байсан 200 мянган төгрөгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх саналыг Засгийн
газарт оруулахаар болов.
 
Аялал жуулчлалын тухай шинэчилсэн хуулийн төслийн
хэлэлцүүлэгт салбарын оролцоог хангах ажлын хэсгийг яаралтай байгуулах үүрэг
өглөө. Мөн 8 сард болох төсвийн хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд тодорхой санал
ирүүлэх чиглэл өглөө.
 
 
 
 
БОАЖЯ-ны чиг үүргийн хүрээнд санхүүгийн дэмжлэг,
хөнгөлөлт шийдвэрлэхгүй. Тэг зогсолттой, эдийн засгийн хямралтай байгаа
салбарынханд тэтгэлэг олгох, зээлийн шалгуурыг хөнгөлөх асуудлаар Сангийн
яаманд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, түр ажиллагсдыг даатгалд
хамруулах асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яаманд удаа дараа албан
хүсэлт гаргасныг онцлоод цаашид ч шийдэл гаргах хүртэл уг ажлыг үргэлжлүүлэхээ
мэдэгдлээ.
 
Мөн санхүүжилт босгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтай
төсөл хөтөлбөрүүдтэй хамтран аялал жуулчлалын салбарт санхүүжилт татах ажлын
хүрээнд  7 дугаар сарын 19-ны дотор Ажлын
хэсэг байгуулахаар тогтов.
 
Бодит байдлыг авч үзвэл, аймаг хооронд бүү хэл, айлаас
айлд очих нь ч эрсдэлтэй нөхцөл үүссэнийг манайхан ойлгож энэ хямралыг хамтдаа
даван туулахаар нэгдсэнд талархаж байгаагаа БОАЖ-ын сайд Н.Уртнасан уулзалтын
төгсгөлд онцоллоо.
 
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын
хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг
шилэн болох, томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа болон анх удаа аялал
жуулчлалыг дэмжих сан байгуулсан. Агаарын тээврийн либералчлалыг нэвтрүүлсэн
зэрэг салбар яамны хийж хэрэгжүүлж байгаа олон ажилд талархалтай хандаж
байгаагаа уулзалтанд оролцогчид илэрхийлж цаашид  дэмжин хамтран ажиллахаар боллоо.
 

Mongolia , United-states , Mongolian , Society-protection-ministry , Branch-ministry , Issue-directory-ministry , Urgent-issue , For-example , Culture-ministry , Civil-airport , Mongolian-state

НҮБ-ын ХС-гийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс Монголд 4 жил ажиллахдаа олон ажлыг хамтран хэрэгжүүлжээ

НҮБ-ын ХС-гийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс Монголд 4 жил ажиллахдаа олон ажлыг хамтран хэрэгжүүлжээ
montsame.mn - get the latest breaking news, showbiz & celebrity photos, sport news & rumours, viral videos and top stories from montsame.mn Daily Mail and Mail on Sunday newspapers.

Australia , Mongolia , United-states , Mongolian , Society-protection-ministry , Government-office , Ariunzaya-national-statistics-committee , Australia-embassy , United-states-child , Mongolian-country , Prime-minister

Төрийн 516 үйлчилгээг E-MONGOLIA системд нэгтгэлээ

Төрийн 516 үйлчилгээг E-MONGOLIA системд нэгтгэлээ
chuhal.mn - get the latest breaking news, showbiz & celebrity photos, sport news & rumours, viral videos and top stories from chuhal.mn Daily Mail and Mail on Sunday newspapers.

China , Mongolia , Japan , Selenge , Bulgan , United-states , South-korea , Chinese , Korea , Mongolian , Society-protection-ministry