vimarsana.com


Ирэх 8, 9 дүгээр сард Францаас Монгол Улсад гал түймэр унтраах 21 шинэ машин нийлүүлнэ
2021-07-07 09:00:00
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Бүгд Найрамдах Франц болон Беларусь улсад ажиллаад иржээ.
Энэ үеэр Франц Улсын Лион хот дахь “Десотел” группийн “Невориз” дахь автомашины үйлдвэрт зочилж, автомашины үйлдвэрлэл хариуцсан инженер Марк Ларев, Степан Сервайс, Алайн Пероуд нартай уулзалт хийн, үйлдвэрлэж байгаа автомашин, техниктэй танилцсан байна.
Ирэх 8, 9 дүгээр сард тус улсаас Монгол Улсад  нийлүүлэгдэх гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашины үйлдвэрлэлийн сүүлчийн шалгалтыг хийж, автомашины ашиглалтын явцад үүсэх асуудал болон цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулах, өөрчлөх асуудлуудыг зөвшилцөн, шийдвэрлэжээ.
Түүнчлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Борисов хот дахь “Пожснаб” компанид зочилж, тус компанийн ерөнхий захирал Олег Александрович Дерябин, дэд захирал Сергей Николаевич Захаревич болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цаашид хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
 
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл нэмэх

Related Keywords

Mongolia ,France ,Belarus ,French ,Mongolian , ,France Mongolian Country Fire ,Republican In French ,Belarus Country ,French State ,State Mongolian Country ,Director Aleksandrovich ,Sub Director Sergei ,Map ,மங்கோலியா ,பிரான்ஸ் ,பெலாரஸ் ,பிரஞ்சு ,மங்கோலியன் ,பெலாரஸ் நாடு ,பிரஞ்சு நிலை ,வரைபடம் ,

© 2025 Vimarsana

vimarsana.com © 2020. All Rights Reserved.