Хүний хув&#x

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
20 цаг 30 минутын өмнө
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы (2021.07.05) нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус танилцууллаа.
    Хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 32 зүйлтэй. Нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн зэрэг мэдээлэлд юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан хуулийн төслөд нарийвчлан тодорхойлсон байна. Хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг төслийн хүрээнд зохицуулагдана. Харин хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хуулийн төслийн зохицуулалтууд үйлчлэхгүй юм байна.
    Гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар оруулсныг Х.Нямбаатар сайд илтгэлдээ танилцуулсан.
    Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулжээ. Мөн мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зохицуулалтын талаар төсөлд тусгасан гэв. Мөн сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
    Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоожээ. Тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах зохицуулалтуудыг мөн төсөлд тусгасан байна.  
    Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийг хуульчлан, мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан байна. 
    Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгажээ.
    Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглох ёстой хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
    Мэдээллийн эзний гомдлыг шийдвэрлэх талаар тусгаж, мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж, шийдвэрлүүлэхээр, мэдээллийн эзэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болохоор мөн тусгасан.
    Хуулийн төсөлтэй холбогдуулан Хувь хүний нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон хуулийн нэршлийг өөрчилж байгаатай уялдуулан холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулсан байна.
    Хууль зүйн байнгын хороо 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Х.Нямбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, хариулт авав. Хувь хүний мэдээллийн нууцлал, бизнесийн байгууллагууд үйлчилгээнийхээ хүрээнд иргэний биометрик мэдээллийг цуглуулдаг байдлыг хэрхэх талаар тодруулсан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулт өгөв. Төсөл батлагдсанаар аливаа төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хувь хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу биометрик мэдээллийг зөвхөн төр цуглуулах, ашиглах эрхтэй болно. Хүний биометрик мэдээллийг дур зоргоор ашиглавал үр дагавартай байх тул хувийн байгууллагууд ийм төрлийн мэдээллийн сан үүсгэхийг хуулиар хориглож, төсөл батлагдсаны дараа хууль хэрэгжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд дээр цугларсан энэ төрлийн мэдээллийн санг устгах арга хэмжээ авна гэв. Цаашид төр л шаардлагатай тохиолдолд иргэн, хувь хүний биометрик мэдээллийг цуглуулна. Тодруулбал, иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор хүний хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага ашиглана. Улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах зорилгоор тухайн хүний хурууны хээг зөвхөн хил хамгаалах байгууллага цуглуулж, ашиглана. Гуравдугаарт, хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор биометрик болон генетик мэдээллийг цуглуулж, ашиглахаар хуулийн төсөлд заасан. Дөрөвдүгээрт, шүүхийн шинжилгээний байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, ашиглах эрхтэй. Дээрх дурдсан төрийн байгууллага дээрх зорилгоор л хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, ашиглах эрхийг хуульчилж байгаа. Харин бусад тохиолдолд биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, ашиглах хориотой болж байгаа гэх тайлбарыг өгсөн. Иргэн бүрийн хувийн бүхий л мэдээлэл тусгай дугаараар бүртгэгдэн, нэгтгэгдэх бөгөөд энэ мэдээлийг төр хадгалах, хамгаалах үүрэг хүлээх аж.
Одоо хэрэгжиж буй хуулиар иргэн хувийн мэдээллээ хадгалж, хамгаалах үүрэгтэй байсан бол төслөөр хувь хүний мэдээллийг төр хадгалж, хамгаалах үүрэгтэй болж байгааг Н.Учрал гишүүн онцолсон. Төр иргэдийн мэдээллийн янз бүрийн шаардлагаар цуглуулдаг ч тэр бүрийн цаана мэдээллийн технологийн хувийн байгууллага байдаг ба төрийн нэрээр, хувийн байгууллага дээр цуглуулж байгаа хувь хүний нууцын мэдээллийг хадгалах, хамгаалах тал дээр ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан. Г.Амартүвшин гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хувь хүн мэдээллээ ашиглах зөвшөөрлийг олгоход л цаашдаа хэрхэн, хэзээ, яаж ашиглах нь хязгаарлалтгүй болох эрсдэл төслийн хүрээнд харагдаж байгааг хэлэв. Манай улсад хувь хүний мэдээллийг нууцлах боломжгүй бөгөөд иргэний хувийн мэдээллийг мэдээлэл эзэмшигч аль нэг байгууллага задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар ямар зохицуулалт тусгасныг тодруулж, Х.Нямбаатар сайдаас хариулт авсан юм. Хувь иргэний мэдээллийг ашиглах, цуглуулах, боловсруулах эрх авсан этгээд мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийн талаарх зохицуулалтыг тусгасан гэлээ. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр хувийн мэдээллийг ашиглах эрх үүсэх ба дамжуулах тохиолдолд мөн мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах, төр түүн дээр нь хяналт тавих, хамгаалах зохицуулалттай болно гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгөв.
    Хэлэлцэж буй төслийн зохицуулалтын хүрээнд сэтгүүл зүйд хүний хувийн мэдээллийг баримт болгон ашиглах зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай гэж байгаа Х.Нямбаатар сайдын байр суурьтай холбогдуулан Х.Оюунчимэг гишүүн санал хэлсэн. Сэтгүүл зүйд аливаа мэдээллийг түгээхдээ талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зарчим байдгийг тэмдэглээд “Олон нийтийн сүлжээ болон редакци бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын ялгаа бүдгэрч байгаа орчин цагт онцлогийг анхаарах ёстой. Мэдээллийн хэрэгцээгээ нийтээрээ олон нийтийн сүлжээнээс хангаж байгаагаас үүдэн хил хязгааргүй, дүрэм журамгүй, зохицуулалтгүй, эмх замбараагүй урсгал үүссэн. Зарим улс орон Олон нийтийн сүлжээний зохицуулалтын тухай хууль баталж, эл асуудлын эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн. Ингэснээрээ хэвлэл мэдээллийн эрхийг зөрчихгүйгээр зохицуулж байгаа” гэв. Тиймээс хэлэлцэж буй төслийн зохицуулалт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэх зэрэг хуулиудтай нийцэж буй эсэх, нийтийн сүлжээний мэдээллийн урсгалын талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх эсэхээр асуулт асууж, хариулт авсан. Олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгалын талаарх эрх зүйн зохицуулалттай улс орнуудын туршлага, жишгийг судалж байгаа бөгөөд Засгийн газрын төсөл боловсруулж байгаа, олон нийтээс санал авахаар төлөвлөн ажиллаж байгаа гэх мэдээллийг сайд өглөө.<

Related Keywords

Sukhbaatar , Selenge , Mongolia , United States , Mongolian , , Community Network , Country Community , Emergency Office , Union Issue , Permanent Committee , National Commission , National Commission Human , State High Conference Spring Annual , State High Conference , Byambatsogt Jurisprudence , Country , Nyambaatar Prime Minister , For Example , Image Post , Personality Confidential , Criminal Law , Prime Minister , Expected State , Civil Code , Nyambaatar Minister , State Her , Some Country Community , Legion Total , Legion Country , Added Law , The Project , Mongolian State High Conference , Around Mid , Mongolian State , மங்கோலியா , ஒன்றுபட்டது மாநிலங்களில் , மங்கோலியன் , சமூக வலைப்பின்னல் , நாடு சமூக , அவசரம் அலுவலகம் , தொழிற்சங்கம் பிரச்சினை , நிரந்தர குழு , தேசிய தரகு , நாடு , க்கு உதாரணமாக , படம் போஸ்ட் , குற்றவாளி சட்டம் , ப்ரைம் அமைச்சர் , சிவில் குறியீடு , நிலை அவள் , தி ப்ராஜெக்ட் , மங்கோலியன் நிலை ,

© 2025 Vimarsana