Японы эрх баригчид "орогнол хүссэн орос иргэний" харьяаллыг шалгаж байна
ТОКИО. /RТ/. Японы Цагаачлалын алба орогнол хүсэхээр Кунашир арлаас Хоккайдо арал руу сэлж ирсэн гэх эрэгтэйн иргэний харьяалал, хэн болохыг тогтоож байна гэж Саппоро хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар мэдээлжээ.