Таван оли&#x

Таван олимпод "зодоглосон" эмч


Таван олимпод “зодоглосон” эмч
2021-08-03 11:08:16 Спорт
“Токио-2020”  зуны олимпийн  XXXII наадам ид  үргэлжилж, манай баг тамирчид олимпийн дэвжээнд  хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Дэлхийн наадмыг  хүн болгон цэнхэр дэлгэцээрээ  хүлээн авч тамирчдаа уухайлан дэмжиж буй энэ өдрүүдэд Монголын жүдо бөхийн баг тамирчид медалийн салхийг хагалж, олимпийн дэвжээнээс  нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Баярт энэ мөчид тамирчиддаа  амжилт хүсэн  залбирч бас сэтгэл догдлон хүлээж буй  жүдо бөхийн шигшээ баг тамирчдын ар талын албаныхны нэг, Монгол Улсын гавьяат эмч, самбо бөхийн ОУХМ, жүдо бөхийн  улсын  шүүгч Пүрвээгийн Бат-Очиртой уулзаж ярилцсан юм.
Тэрбээр Монголын спортын анагаах ухааны салбарт 40-өөд жил зүтгэхдээ 1996 оны Атлантагийн олимпоос эхлэн таван олимпод жүдо, чөлөөт бөх, боксын баг  тамирчдын эмчээр оролцсон,  2014 оноос  жүдо бөхийн шигшээ багийн эмчээр ажиллаж байгаа юм.
Жүдочдын арын албаныхан 
Олон улсын тэмцээний үеэр. Гэрэл зургийг хувийн архиваас.
Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний  төв  Спортын ордны хоёр давхарт байрладаг. Хүмүүс хөлхөж, хөлс үнэртэж байдаг Спортын төв ордон сүүлийн хоёр жил цар тахлын улмаас заалуудаа хаасан. Энэ удаа  ч нам гүм  угтав.
Монголын  үндэсний шигшээ багийн 10 төрөлд 43 тамирчин Токиогийн олимпод оролцож байна.  Тэгвэл   шигшээ багийн бүх тамирчныг спортын төрөл болгон дээр бэлтгэх ажилд  Спортын анагаах ухааны төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд, эрдэм шинжилгээ судалгааны баг  ажилласан юм. Тамирчдын эрүүл мэнд, бэлтгэлжилтийн  түвшнийг тогтоох, сэтгэл зүйн байдал, хоол зүй гээд амжилт гаргах бүх нөхцөл бололцоогоор хангаж, ар талыг нь даан залбирч суугаа тэд  бол тамирчдын найдвартай ар тал. Харин медаль авсан тамирчдын ялалт, амжилтын тухай ярихад тэдний талаар тэр  бүр дурдагддаггүй билээ.
Дэлхий нийт асар хурдасч буй техникийн дэвшлийг бүхий л салбарт ашиглаж буйг  энэ удаагийн олимп олон талаар  харуулж байгаа. Тэгвэл арын  албаныхан   энэ боломжийг  ашиглан нээлттэй цахим ертөнцөд жүдочдынхоо бүх  барилдааныг харж, харилцаж,  хэн нэгэнд нь  ямар нэгэн зүйл хэрэгтэй болоход  шууд холбогдон анхаарах зүйлүүдийг нь  хэлж зөвлөж байгаа аж. Хамгийн гол нь тамирчид эрүүл байж мөн тодорхой хэмжээнд өндөр түвшний бэлтгэл хийж  байж амжилт үзүүлдэг. Гэмтэл бэртэлтэй байвал спортын амжилт гаргахад төвөгтэй. Энэ удаа манайханд хүндрэлтэй гэмтэл бэртэл байхгүй, хуучин гэмтэл бэртэлтэй тамирчдаа эмчилж, барилдахад тодорхой хэмжээний амжилт гаргах бололцоотой болгож Токио руу үджээ.
Олон олимпод  баг тамирчдын эмчээр ажилласан  П.Бат-Очир эмчээс энэ удаа Монголын тамирчид ямар амжилттай оролцох тухайд сэтгэгдлийг нь  асуухад   “Токио-2020 олимпийн наадамд  манайхаас эмэгтэй тав, эрэгтэй долоо, нийт  12 жүдочин олимпийн эрх аван  оролцож байгаа. Тэд медалийн салхийг хагалаад зогсохгүй гурван медаль ихэрлүүлж авсанд бид  баяртай байна. Спортын бусад төрөл, буудлага, бокс, 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисийн төрөлд Монголын баг тамирчид  амжилттай оролцож байна. Энэ удаагийн олимпийн хувьд  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохиогдож байна. Сүүлийн хоёр жил тамирчид  бэлтгэл хийхэд төвөгтэй байсан. Хөл хорио, хязгаарлалтын дэглэм ойр ойрхон хийж бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаан байсхийгээд  цуцлагдаж ирсэн. Гэсэн ч биеийн тамир спортын хороо, Улсын шигшээ багаас  Нийслэлийн болон Улсын онцгой комисст хандан тусгай зөвшөөрөл авч олимпийн  баг тамирчдыг  вакум орчинд нэгдсэн бэлтгэлд хамруулж чадсан. Иймд манай  баг тамирчид энэ жил бусад олимпийг бодвол медалийн арвин ургацтай ирэх байх” гэлээ.
Нэрт оточийн удам “Эмчийнхэн” овгийнхон  
Эмчийнхэн овогт Пүрвээгийн Бат-Очир  1957 онд Увс аймгийн Завхан сумын Шар булаг гэдэг газар  мэндэлжээ. Түүний аав  ээж  эрүүлийг хамгаалах салбарт насаараа зүтгэсэн хүмүүс. Аав Ё.Пүрвээ нь  аймгийнхаа төв аптект нярваар ажиллаж байгаад  өндөр насны тэтгэвэрт гарсан бол ээж Ч.Авирмэд нь сувилагч мэргэжилтэй. Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 103 түргэн тусламжийн сувилагч, Халдвартын эмнэлэгт мэргэжлээрээ  ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Тэд 10 хүүхэд төрүүлснээс  таван хүү, гурван охин тогтсон бөгөөд П.Бат-Очир  айлын хоёр дахь хүүхэд юм. Тэрбээр эмчийн мэргэжил  эзэмшиж  мөн эмч бүсгүйг амьдралын ханиа болгожээ. Түүний хань Ч.Эрдэнэчимэг агсан дотрын эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн их эмч байв. Тэднийх хоёр охин, таван зээтэй. Том охин Б.Болор нь Улаанбаатар их сургуулийг англи хэлний багш, орчуулагч  мэргэжлээр, бага охин Б.Батчимэг нь Бээжингийн Биеийн тамирын их  сургуулийг  төгсчээ.
Тэдний дээдсүүд дотор аавынх нь талд нэртэй оточ нар байсны нэг нь  нутаг усандаа нэртэй  Сэмүүн  хэмээх   оточ  байсан гэнэ.  Хойч үеийнхэнд  аав, ээж хоёрынх нь аль алины талд  эмч мэргэжилтэн  олон төрөн  гарчээ. Иймд П.Бат-Очир эмч Монгол Улсын хүн амын   ургийн  бүртгэлжүүлэлт  хийх үеэр ах дүү нартайгаа зөвлөөд  “Эмчийхэн”  хэмээх овог авчээ. Өмнөх үеэ ч, хойч ирээдүйгээ ч харсан энэ нэр их утга учиртай байснаас  ингэж шийджээ. Өнөөдөр тэдний удмаас 10 гаруй хүн эмчийн  мэргэжил эзэмшжээ.  Эмч дүү П.Дулмаагийнх нь хүүхэд эмчийн мэргэжил эзэмшин ажлын талбарт гарсан бол араас нь  дахин нэг дүүгийнх нь хүүхэд эмч мэргэжлээр суралцаж байгаа гээд удам дамжин ахан дүүсээрээ эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байна.
Самбо, жүдогийн тамирчнаас спортын анагаах ухааны эмч 
Тэрбээр спортын анагаах ухааныг сонирхож түүнд татагдаж орохоос өмнө  самбо, жүдогийн тамирчнаар их спортын босгоор алхан оржээ. Спортод өөрөө сонирхолтой учраас Монголд шинэ тутам хөгжиж байсан  спортын анагаах ухаан хэмээх  шинжлэх ухааныг сонгон  авч өнөөдрийг  хүртэл  40-өөд жил ажиллаж  байна.
Тэрбээр хүүхэд байхдаа 1971 оноос Увс аймгийн “Спорт” нийгэмлэг гэж байх үед улсын начин Лхамаа  багшийнхаа  секцэд явж эхэлжээ. Харин сургууль дээрээ  Жигдэн багшийнхаа  удирдлагад  дугуйланд хамрагддаг байв. 1973 онд аймгийнхаа  наадмаар үндэсний бөхөөр хүүхдийн барилдаанд түрүүлэн Шонхор цол хүртэж, шинэ цүнх, хичээлийн хэрэглэлээр шагнуулсан нь түүний шагналын болон спортоор хичээллэх анхны гараа болжээ. Харин 1975 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн оюутан болж намрын ажилд явахдаа одоогийн улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Жанчивдоржтой танилцсан байна. Залуус намрын ажлын талбарт мөр зэрэгцэн ажиллаж, чөлөөт цагаараа барилдаж, бөх ярьж явсаар хотод ирээд Спортын төв ордонд самбо бөхийн дугуйланд, одоогийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нарын  удирддаг дугуйланд оржээ. Тухайн үед хамт  бэлтгэл хийж  байсан тамирчид нь  одоогийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Дамдин, улсын харцага Г.Намсрайжав, спортын мастер н.Батбаатар, Д.Жанчивдорж нар байлаа.  Ингэж спортын алдартнуудтай хамтдаа бэлтгэл хийсний хүчинд   самбо бөхийн спортын мастер, олон улсын хэмжээний мастер, жүдо бөхийн улсын шүүгч болж хот, улс, олон улсын болон нэрэмжит тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль 30 гаруйг хүртсэн хэмээн П.Бат-Очир эмч ярих дуртай. Анагаах ухааны дунд сургуульд суралцах хугацаандаа тэрбээр сургуулийнхаа бөхийн дугуйланг удирдан хичээллүүлснээр оюутан бөхчүүд хот, улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медаль авч, өөрөө “Анагаахын Бат-Очир”, “Хоршоолол” нийгэмлэгийн “Буржгар Бат-Очир” хэмээн нэрлэгдэж,   насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийн гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль,  олон улсын тэмцээнээс таван  хүрэл медаль, Бүх ард түмний VIII спартакиадын  хүрэл медаль хүртжээ.
Түүнийг Анагаах ухааны дунд сургуульд байхад  оюутнуудыг Эмнэлэг биеийн тамирын диспансерт эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сорилт үзлэгт байнга хамруулдаг байв.  Тухайн үед Монгол Улсын  гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын арслан П.Дагвасүрэн багш нь спортод  сонирхолтойн  дээр  анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутан гэдгийг нь судалж мэдээд өөрийн гарын шавь болгожээ.  П.Дагвасүрэн арслан бол Монголын спортын анагаах ухааны нэгэн үеийн хөгжлийг тодорхойлсон хүн юм. Тэгвэл манай зочин түүний  гарын шавь нарын нэг болж нарийн мэргэжил эзэмшсэн Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэн нарын анхны цөөн хүний нэг бөгөөд  одоо ч Монголын спортын анагаах ухааны салбарт П.Дагвасүрэн арслангийн шавь нар   зүтгэж явна.
П.Бат-Очир эмч 1978 онд сургуулиа төгсч   бага эмчээр найман жил ажилласны дараа АУДэС-д  суралцжээ. Төгсөхдөө “Спортын анагаах ухааны чиглэлээр цаашид ажиллах хүсэлтэй байна” хэмээн Эрүүлийг хамгаалахын сайд  Нямдаваад  өргөдөл гаргасныг  нааштай хүлээн авч Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эмнэлэг биеийн тамирын диспансерт ажиллуулахаар дахин  томилсноор  П.Бат-Очир эмч спорт, спортын анагаах ухаан хоёртой насаараа холбоотой явах зам, заяа хоёроо дагажээ. 
“Шигшээ багийн олимпод оролцдог төрлүүдийг бүгдийг нь хариуцаж ажиллаж үзсэн”
Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт.
Спортын эмч болоод тэрбээр олимпийн цикль болгонд Үндэсний шигшээ багийн тамирчдын  оролцдог томоохон төрлүүдийг бүгдийг хариуцан  ажиллаж үзжээ. Тухайлбал,  1996 онд АНУ-ын Атланта зуны XXVI олимпийн наадам, 2000 онд Австралийн Сидней хотод зуны XXVII олимпийн наадам,  2008 онд БНХАУ-ын нийслэл  Бээжин хотод зуны XXIX олимпийн наадам, 2012 онд Английн  Лондон хотноо  зуны XXX олимпийн наадам,  2016 онд Бразилийн Рио Де-Жанеро хотод зуны XXXI олимпийн наадамд  тэрбээр тамирчдынхаа хамтаар “зодоглосон” эмч юм. Харин энэ удаа “Токио-2020” олимпийн наадамд жүдо бөхийн шигшээ багийн баг тамирчдын  эрүүл мэндтэй холбоотой бүх бэлтгэлийг хангаж өгөөд үлджээ. Үүний зэрэгцээ  жүдо, самбо, чөлөөт бөх, боксын төрлүүдийн тивийн  аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд 60 гаруй удаа оролцож, Монгол Улсын багийн эмчээр  ажилласан амжилтын түүх түүнд   бий. 1997 онд БНСУ-ын  Бусанд болсон  Зүүн Азийн II наадам, 2010 онд Хятадын  Гуан-жаод болсон  зуны Азийн наадам,  2013 онд Хятадын Нажин хотод болсон  хүүхдийн зуны Азийн анхдугаар наадам, 2018 онд Индонезийн Жакарта хотод  болсон Зүүн Азийн наадамд тус тус оролцсон байна.
П.Бат-Очир эмч хэлэхдээ “Монгол хүний ген, бие бялдрын онцлог улсынхаа газар зүйн байдал, цаг агаарын нөхцөлтэй зохицсон учраас аливааг  хурдан сэтгэдэг, IQ өндөртэй, бие бялдрын хөгжил сайтай. Иймээс спортын аль ч төрөлд амжилт гаргах боломжтой. Дээрээс нь цаг агаарын нөхцөлтэй холбоотой юм уу,  хүмүүсийнх нь  тэсвэр тэвчээр сайн. Хүн ам цөөхөн ч гэсэн бусад улс оронтой харьцуулахад тэдэнтэй адил түвшинд тэнцүү өрсөлдөх  чадвар өндөртэй байдаг учраас манай тамирчид спортын төрлүүдэд  амжилт гаргаад байна гэж спортын анагаах ухааны үүднээс  би үздэг” хэмээсэн. Заяамал энэ  өгөгдөл дээр хүн  эрүүл байж, байнгын бэлтгэл сургуулилтыг зөв хийснээр амжилтад хүрэх нь ойлгомжтой юм.
Түүнийг баг тамирчдын эрүүл мэндийг хариуцан ажилласан он жилүүдэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон шилдэг тамирчин  төрж  гарсан байдаг. Тэрбээр   1992-2000 онд бөхийн самбо, жүдо барилда

Related Keywords

Australia , Mongolia , Tokyo , Japan , United States , Brazil , China , Beijing , South Korea , Switzerland , Jakarta , Jakarta Raya , Indonesia , Mongolian , , International Master , Sports State Committee , School English , History Team , Olympics , Sports Committee , Province Center , English Olympics Committee , Sports Center Palace , Sports Medicine Science Center , Center Sports House , Sports Center House Sambo , Five Olympics , Olympics Hall , The World Games , Mongolian State Merit , Tokyo Olympics , Olympics Legion , Injury Sports , Legion Olympics , Olympics Games , They Are , Uvs Province Zavkhan , Yellow Spring , Uvs Province , Beijing Gym , Mongolian State , Sports Medicine Science , Science , State Common Kestrel Lhamaa , Medicine Science , State Common Kestrel , Mongolian State Labor , Like This Sports , Medical Field , English Sports Medicine Science , English Olympics Committee President , Sports Medicine Science Field , Prime Minister , For Example , England London , Left Asia , Indonesia Jakarta , Left Asia Games , Beijing Olympics , Eternal Treasure , Narmandah Olympics , Atlanta Olympics , Field The Government , ஆஸ்திரேலியா , மங்கோலியா , டோக்கியோ , ஜப்பான் , ஒன்றுபட்டது மாநிலங்களில் , பிரேசில் , சீனா , பெய்ஜிங் , தெற்கு கொரியா , சுவிட்சர்லாந்து , ஜகார்த்தா , ஜகார்த்தா ராய , இந்தோனேசியா , மங்கோலியன் , சர்வதேச குரு , பள்ளி ஆங்கிலம் , வரலாறு அணி , ஒலிம்பிக்ஸ் , விளையாட்டு குழு , மாகாணம் மையம் , ஒலிம்பிக்ஸ் மண்டபம் , தி உலகம் விளையாட்டுகள் , டோக்கியோ ஒலிம்பிக்ஸ் , ஒலிம்பிக்ஸ் விளையாட்டுகள் , அவர்கள் உள்ளன , மஞ்சள் வசந்த , ஊவ்ஸ் மாகாணம் , மங்கோலியன் நிலை , அறிவியல் , மருந்து அறிவியல் , மருத்துவ புலம் , ப்ரைம் அமைச்சர் , க்கு உதாரணமாக , இங்கிலாந்து லண்டன் , இந்தோனேசியா ஜகார்த்தா , பெய்ஜிங் ஒலிம்பிக்ஸ் , அட்லாண்டா ஒலிம்பிக்ஸ் ,

© 2025 Vimarsana