Дэлхий да&#x

Дэлхий даяар 4.2 тэрбум тун вакцин тарьжээ
2021-08-04 09:21:24
АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар мягмар гаргийн байдлаар “COVID-19”-ийн 4.21 тэрбум гаруй тун вакцин тариад
байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our
World in Data” цахим хуудас
мэдээллээ.
Тодруулбал,
дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.69 тэрбум гаруй тун вакцин
тарьсан бол 472.22 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.
Мөн АНУ-д 346.92
сая, Бразилд 142.56 сая, Германд 92.38 сая, Японд 89.11 сая, Их Британид 85.34
сая, Францад 74.07 сая, Туркт 73.89 сая тунг тус тус тарьжээ.
Our World in Data
цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 28.6 хувь нь вакцины эхний тунг
хийлгэсэн бол 14.8 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Ийнхүү дэлхийн хэмжээнд өдөрт 38.67 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын
иргэдийн ердөө 1.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Bloomberg агентлагийн мэдээллээр, хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр АНЭУ дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 78.5 хувь вакцинд бүрэн хамрагджээ.
Түүний араас Мальдив, Гринланд, Мальта, Кайманы арлууд, Бахрейн, Сейшелийн арлууд, Катар, Уругвай, Сингапур, Чили, Сан Марино, Канад, Исланд, Бермуд, Бутан, Дани, Бельги, Их Британи, Израил, Испани, Монгол, Нидерланд, Эх газрын Хятад зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.
Цар тахал 2019
оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 199.4 сая гаруй тохиолдол
илэрч, халдварын улмаас 4.2 сая гаруй хүн нас барсныг Жонс
Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.
Related Keywords
Malta, Qatar, Mongolia, Japan, United Kingdom, Brazil, China, Ankara, Turkey, Canada, Germany, Iceland, India, Netherlands, Denmark, Singapore, Belgium, Chile, Spain, France, Chinese, Mongolian, , Bloomberg, For Example, High United Kingdom, Continental China As Country, மால்டா, கத்தார், மங்கோலியா, ஜப்பான், ஒன்றுபட்டது கிஂக்டம், பிரேசில், சீனா, அங்காரா, வான்கோழி, கனடா, ஜெர்மனி, ஐஸ்லாந்து, இந்தியா, நெதர்லாந்து, டென்மார்க், சிங்கப்பூர், பெல்ஜியம், சிலி, ஸ்பெயின், பிரான்ஸ், சீன, மங்கோலியன், ப்ளூம்பெர்க், க்கு உதாரணமாக,